Манай гарагийн заавал очих ёстой 10 газар

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Манай гарагийн заавал очих ёстой 10 газар

Египетийн пирамид ба аварга Сфинкс

Египетэд наранд биеэ шарах гэж л очих нь утгагүй хэрэг
юм. Египетийн нийслэл Каир хотын дагуул дүүрэг болох Гизад, эртний
дэлхий дахины түүхийн хамгийн том цогцолбор байгууламж оршин байдаг.
Тэгэхээр дэлхийн долоон гайхамшгийн нэгнийх нь "бөөрөнд" ирчэхээд
үзэлгүй буцвал өөртөө гомдохоос өөр яах билээ. Гэхдээ бүх л фараонуудын
булшийг эргэж тойрох гэхийн хэрэггүй. Олон пирамидаас дэлхийд
алдаршсан гурвыг нь л заавал үзэх хэрэгтэй. Тодруулбал, Хефрен хааны
пирамид, түүний хүү Хеопс ба ач хүү Микерины пирамид. Бас Сфинкс буюу
хүн толгойтой арслангийн аварга том чулуун байгууламж дээр очихоо
мартав. Сфинксийг арабаар "Абуль – Голь" гэх бөгөөд хөрвүүлбэл "Аймшгийн
эцэг" гэсэн утгатай юм. Та энд ирснээр орон зайн төдийгүй цаг
хугацааны аялалаар аялах болно.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж