
Бээжин дэх гангийн үйлдвэрлэлийг зогсоосноор нийслэл хотын агаарт дэгдэх 90 сая тнн үйлдвэрлэлийн гаралтай бохирдлыг тэглэж, агаарын бохирдлыг бууруулах болно. Харин “Shougang” групп Бээжингээс зүүн тийш 220 км-т орших Бохай Бэй-ийн Каофэидиэнд 21 км2 талбайтай шинэ үйлдвэрийг барьж байгуулсан байна. Хятад улс төмрийн хүдэр худалдан авах зардлаа хэмнэхийн тулд гангийн үйлдвэрүүдийг эрэг хавийн газар луу барьж байгуулах санаачлагыг идэвхтэй дэмжиж байгаа ажээ.