Швейцарийн арми жилдээ 4,5 тэрбум ам.доллларын зардал бүхий батлан хамгаалах төсөв баталж зарцуулдаг бөгөөд цэргийн албыг бүх нийтээр хаадаг тул энэ их төсвийг зөвтгөж болох мэт. Гэвч нөгөө талаас сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд огт дайн байлдаанд оролцолгүй явж ирсэн энэ улсын иргэд цэрэг зэвсэгт ингэж их анхаарал тавихыг төлий л дэмжихгүй байгаа аж. Судалгаагаар бол 43 хувь нь армийн эсрэг саналтай байдаг гэнэ. Энэ жил армид ирсэн 8 мянга гаруй шинэ цэргүүдийн санаа бодол ч мөн иймэрхүү аж. Тэд хүн рүү буудах даалгавар биелүүлснээс зэвсгээ хаяад зугатна гэж ярьж байгаа нь гайхалтай. Гэвч нэгэнт хууль ёсоор заавал хаах алба тул жагсаалдаа орон алхаж хамгийн сүүлийн үеийн шилдэг автоматаар хараалж байна. Харин хаашаа тэр вэ гэдэг л ойлгомжгүй хэвээр.
М.Наст