Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Оддыг “шүүрдэгч”

Оддыг “шүүрдэгч” Хоёр жилийн өмнө сансарт хөөргөсөн одон орон судлалын Планк хэмээх онцгой мэдрэмжтэй тандалтын авай дуран нь богино хугацаанд нийт 15 мянган шинэ биетийг илрүүлсэн байна. Эрдэмтдийн баталж байгаагаар бол арван хоёр тэрбум жилийн тэртээ манай гараг эрхсийн хүрээлэнд орж ирээд алга болсон сансрын биетийг ч олж илрүүлэх боломжтой ажээ. Тэдгээрийн дотор урьд өмнө нь одон орончдын ажиглалтад өртсөн боловч алга болсон хамгийн том од эрхсийг ч илрүүлж чадах боломжтой гэнэ. Энэхүү төхөөрөмж нь дулаан болоод хэт ягаан туяаны хэмжилтийг хамгийн өндөр төвшинд хийж байгаа учраас цаашдаа улам олон санаанд оромгүй нээлтүүдийг хийж чадна гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.

Видео үзэх:

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж