Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тивээ төлөөлөн тогтмол оролцох болсон хоёр багийн хувьд тивийн аваргын “С” хэсэгт сугалаа таарсан билээ. Эхний тоглолтдоо ялалт байгуулсан хоёр баг өнөөдөр хэн нь хэсгийн жинхэнэ лидер вэ гэсэн асуултад хариу өгөх болно. Тивдээ өрсөлдөгчгүй болоод хоёр дахь удаагаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Австралийн шигшээ багийнхан өнөөдөр Кийнсланд мужийнхаа бэлгэдэл өнгө болох хүрэн, цагаан өнгийн өмсгөлтөй Гуулин улсын эсрэг тоглохоор болсон байна. “Socceroos”-ийн ахлагч Лукас Нэйл “Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нь шигшээ багийн залууст шинэ эрч хүч өгч байгаа” гэсэн бол багийн дасгалжуулагч Олгэйр Оссэк “Энэ тэмцээнд түрүүлэх бүрэн итгэлтэй байгаа. Энэ ч утгаараа өнөөдөр Өмнөд Солонгосын шигшээ багийг хожих болно” гэсэн байна.
Харин тэдний өрсөлдөгч Өмнөд Солонгосын шигшээ өөр бодолтой байна. Тэд өрсөлдөгч багаа Европын өндөр төвшний туршлагатай олон тоглогчтой шилдэг баг гэдгийг онцлоод тэдний эсрэг залуу эрчтэй тоглолтоор хариу барина гэж мэдэгдлээ. Мөн тоглолтын хувь заяа хоёр багийн хагас хамгаалагчид хэрхэн тоглохоос шалтгаална гэж үзэж байна. Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Чой Кванг Рэй хүчтэй өрсөлдөгч Авсралийн эсрэг ямар нэгэн шинэ хувилбар туршихгүй өөрсдийн үндсэн тактикаар тоглоно гэж мэдэгдсэн байна.
Score Studio