Ж.Бямбадорж УКТЭ-ийн даргаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Ж.Бямбадорж УКТЭ-ийн даргаар ажиллана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын клиникийн төв эмнэлгийн даргаар Ж.Бямбадорж ажиллахаар боллоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд тус эмнэлгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон сонгон шалгаруулалтаар тус эмнэлгийн даргаар ажиллахаар болсон байна. Улсын клиникийн төв эмнэлгийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс энэ оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт явуулсан байна. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2011 оны 06 тоот тушаал гарсан байна. Уг тушаалаар анагаах ухааны доктор Б.Бямбадорж УКТЭ-ийн даргаар томилогдсон бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар болон ЭМЯ-ны газрын дарга нар УКТЭ дээр очиж тус эмнэлгийн даргыг томилох тухай тушаалыг албан ёсоор танилцуулж, эмнэлгийн бүх шатны удирдлагуудтай уулзалт хийжээ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж