
Харамсалтай нь энэхүү мюзиклийг тэсэн ядан хүлээж буй үзэгчдийн сэтгэлийг дахин гонсойлгох мэдээг тус театрынхан өнөөдөр нийтэлжээ.
"Spider-Man Turn Off The Dark" нэртэй уг мюзикл сарын дараа нээлтээ хийхээр болсон байна. Бэлтгэлийн үед жүжигчин нь бэртсэн болон өөр бусад шалтгааны улмаас ийнхүү хойшлуулахаар болсон байна.
Мюзиклийн хөгжмийг “U2” хамтлагийн Bono зохиож байгаа юм. Энэхүү мюзикл 60 сая ам.долларын өртгөөр бүтэж байгаа ба агаарын гимнастикийн үзүүлбэр зэрэг олон тооны сонирхолтой үзэгдэлтэй аж. Өнгөрсөн оны эхээр нээлтээ хийх боломжтой байсан алдарт мюзикл жил дамнан хойшилсоор байна.
Н.Наран