Scarlett Johansson оргилуун дарс рекламдав

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Scarlett Johansson оргилуун дарс рекламдав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Оны өмнөхөн ганц бие болсон Холливуудын шаргал үст бүсгүйчүүдийн нэг жүжигчин Scarlett Johansson “Moet & Chandon” оргилуун дарсыг 2009 оноос хойш төлөөлөх болсон юм. Тэрбээр шинэ оны хамгийн анхны зар сурталчилгааны зураг авалтаа хийлгэсэн ба гайхалтай зургууд нь хэвлэлээр цацагдаж эхлээд байна.

    Тэрбээр мөн Испанийн “Mango” брэндийн нүүр царайгаар сонгогдон ажилладаг ба тус брэндийн энэ оны намар, өвлийн коллекцийн зар сурталчилгаанд мөн зургаа авахуулжээ. Scarlett Johansson ийнхүү гурав дахь улиралдаа “Mango”-гийн нүүр царай болж байгаа бөгөөд түүний гэрэл зургуудыг оддын зурагчин Mario Sorrenti авсан байна. “Mango” брэндийн ирэх улирлын коллекц Английн сонгодог каунтри стиль, дүр төрхийг илэрхийлэхүйц болсон аж. Зар сурталчилгааны зураг авалт дээр стилист Camilla Nickerson, нүүр хувиргагч Stеphane Marais, үсний стилистээр Oribe нар тус, тус ажилласан байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж