Таван удаа тэргүүлэл солигдсон ширүүн тоглолт

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Таван удаа тэргүүлэл солигдсон ширүүн тоглолт

Бостон хотын ТД Гардэнд өнөөдөр тус хотын мөсөн талбайн баг “Филаделфия Флайерс”-ийг хүлээн авч, тоглолоо. Нийтдээ 12 гоол орсон тоглолтын өмнө “Флайерс” дөрөв дараалан хожсон, мөн сүүлийн 16 тоглолтынхоо 12-т нь хожсон амжилтТаван удаа тэргүүлэл солигдсон ширүүн тоглолттай тоглож байсан юм. Массачуссетс мужид болсон тоглолтын гоолын салхийг амжилт илүү яваа “Флайерс”-ын тоглогч Скотт Хартнелл нэгдүгээр үеийн дөрөв дэх минутад хагалсан бол 18 дахь минутад талбайн эзэн багийн Зено Хара нэг хүний давуу байдлаа ашиглан Марк Савардын дамжуулалтыг чулуу болгон гоол оруулснаар тоглолт 1:1 харьцаатай тэнцэж, эхний үе өндөрлөжээ. Хартнеллийн гоол Бостоны 10 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийхдээ өөрсдөө цэвэр байсан амжилтыг зогсоосон байлаа. Улмаар хоёрдугаар үе эхлэнгүүт Патрис Бергерон тоог 2:1 болгон “Брунс”-т давуу байдлыг авчирсан бол Николай Зердев, Жефф Картер нар энэ үед шилдэг тоглолтыг үзүүлэн “Флайерс”-ын гоолын тоог нэмжээ. 3:2-оор зочдын давамгайлал дор өндөрлөсөн тус тоглолтын төгсгөлийн 20 минутад долоон гоол орно гэж хэн ч санасангүй. Эхний минутанд Марк Реччи онооны самбар дээрх тэнцлийг бий болгосон бол хоёр дахь минутад Майкл Райдер оноог 4:3 болгосон байна. Энэ гоолоос дөрвөн минутын дараачаар “Флайерс”-ын мэргэн бууч Дэнни Брейри улирлын 23 дахь гоолоо “Брунс”-ын хаалганд оруулж, оноог дахин тэнцүүлсэн бол Шон О’Доннелл “Филаделфия”-д илүү гоолыг авчирлаа. Энэ хүртэл тоглолтын тэргүүлэл дөрвөн удаа солигдсон юм. Гэвч “Флайерс”-ын гоолын тоо гүйцсэн байж. Үүнээс хойш орсон гурван гоол бүгд Бостоны тоглогчдоор овоглож, тус тоглолтод 7:5 харьцаатай “Бостон Брунс” ялалт байгуулжээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж