
“2010 он Intel компанийн хувьд одтой байлаа. 2011 онд үүнээс илүү байна гэж бодож байна” гэж тус компанийн ерөнхийлөгч Пауль Отеллини хэлжээ. “Intel”-ийн Atom микропроцессорын худалдаа өмнөх улирлынхтай адилхан байсан ч жилийн хэмжээнд нийт 15 хувиар өсчээ. “Intel” компанийн жилийн нийт орлого 43,6 тэрбум ам.доллар, үйл ажиллагааны орлого 15,9 тэрбум, нийт орлого 11,5 тэрбум болсон байна.
Даваа гаригт тус компани чип үйлдвэрлэгч “Nvidia”-тай 1,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх зургаан жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
Э.Очирт