Одоо бараг бүх хүн өөрийн гэсэн “Facebook” хуудастай болжээ. Тоо баримтаас харахад дэлхий дээр байгаа 13 хүн тутмын нэг нь, дөрвөн америк хүний гурав нь “Facebook”-тэй төдийгүй 26 хүн тутмын нэг нь өдөр бүр энэ вэб сайт руу ордог байна. Одоо тус вэб сайт 500 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдсээр байна. Дэлхий даяар үүгээр өвчилж эхэлж байна. Өөрийн бизнесийг сурталчлах, хол байгаа найзуудтайгаа харилцах, ижил сонирхолтой хүмүүсийн бүлэг үүсгэн санал бодлоо солилцох, магадгүй заяаны ханиа олох төдийгүй уйдсан хүмүүс зугаагаа гарган онлайн тоглоом тоглоход “Facebook” хамгийн “зөв” сонголт болжээ. Харин “Facebook” үнэхээр тийм хэрэгтэй зүйл гэж үү? Эсвэл цаг үрсэн муу зуршил уу? Энэ талаар өөрийн санал бодлоо хуваалцна уу?
Э.Очирт