Монголын эдийн засгийн хоёр дахь удаагийн чуулган энэ оны гуравдугаар сарын 2,3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монголын хөгжлийн асуудлыг хөндөн ярилцах уг чуулганд оролцох хүсэлтэй хүмүүсийг нэгдүгээр сарын 22-ны дотор бүртгэхээр болсон байна. Чуулган зохион байгуулах хорооны зүгээс чуулганы бэлтгэлийг эртнээс базааж байгаа бөгөөд чуулганд оролцох хүсэлтэй хүмүүсийг эхний удаа бүртгэн авч, хоёрдугаар сарын 1-ний дотор чуулганд оролцох боломжтой эсэх хариуг өгөх гэнэ.
Д.Цэц