Сэлэнгэ аймгийн Баянгол суманд элсэн чихрийн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон байна. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас уг үйлдвэрийг дэмжин санхүүжүүлсэн гэнэ. Хүнсний ногоо тарьдаг нутгийн зарим иргэн болон үйлдвэрийн ажилтнууд чихрийн манжингаа тарих гэнэ. Өнгөрсөн жил элсэн чихрийн гол түүхий эд болох чихрийн манжинг бага хэмжээгээр тарьсан бол ирэх хавраас тариалалтыг нэмэгдүүлэхээр болсон байна. Чихрийн манжинг сайн ургуулахын тулд байнгын арчилгаа буюу услалт шаардлагатай ажээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан тайлангар бол манай улсын элсэн чихрийн жилийн хэрэгцээ 30 мянга гаруй тонн аж. Үүний 83 хувийг Тайландаас үлдсэнийг нь Хятад, Малайз, БНСУ, АНУ, Вьетнамаас импортолдог юм байна.
Ж.ГЭГЭЭ