Франц улсын Монгон Лэ Байн хотод зохион байгуулагдсан ‘’Jeune Talents’’ тєгєлдєр хуурын олон улсын тэмцээнд “Авьяастан” сургалтын төвийн хүүхдүүд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилттай дүн үзүүлжээ. Гурван насны ангиллаар өрсөлдсөн энэхүү тэмцээнээс тэд хоёр алт, нэг мөнгөн медаль, гурван тусгай байрын шагнал хүртсэн байна.
Ингэснээр 20 орны 80 гаруй хүүхдүүд өрсөлдсөн энэхүү тэмцээнд “Авьяастан” сургалтын төвийн хүүхдүүд тэргүүн байрыг эзэлсэн нь, Монголын сонгодог урлагийн түвшин дэлхийн хэмжээнд хэр явж байгааг харуулсан томоохон үзүүлэлт боллоо хэмээн багш нар нь онцолж байна. Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд оролцсон авьяаслаг сурагчид өчигдөр эх орондоо иржээ.

Г.Дарь