“Intel” улирлын ашгаар рекорд тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

“Intel” улирлын ашгаар рекорд тогтоожээ

“Intel” корпорацийн 2010 оны дөрөвдүгээр улирлын ашиг компанийн түүхэн дэх хамгийн өндөр хэмжээнд хүрсэн тухай пүрэв гаригт мэдээлжээ. Тус компани хувьцаа бүрээс 59 центийн ашиг олсон нь шинжээчдийн тооцоолж байснаас ч их байгаа юм. Калифорни дахь  Санта Клара компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд найман хувиар өсч, 11,5 тэрбум ам.доллар болсон байна.

“2010 он Intel компанийн хувьд одтой байлаа. 2011 онд үүнээс илүү байна гэж бодож байна” гэж тус компанийн ерөнхийлөгч Пауль Отеллини хэлжээ. “Intel”-ийн Atom микропроцессорын худалдаа өмнөх улирлынхтай адилхан байсан ч жилийн хэмжээнд нийт 15 хувиар өсчээ. “Intel” компанийн жилийн нийт орлого 43,6 тэрбум ам.доллар, үйл ажиллагааны орлого 15,9 тэрбум, нийт орлого 11,5 тэрбум болсон байна.

Даваа гаригт тус компани чип үйлдвэрлэгч “Nvidia”-тай 1,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх зургаан жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж