”True Grit” box office-ыг тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

”True Grit” box office-ыг тэргүүлсээр

Коены ах дүүсийн найруулсан Paramount Pictures-ын бүтээл болох ”True Grit” кино өнгөрсөн оны 12- р сарын 22-нд нээлтээ хийснээсээ хойш нийтдээ 110 саяын орлого олжээ. Харин тус кино өнгөрсөн долоо хоногт 15 саяын орлого олж, “box office”-ыг тэргүүлжээ. Гол дүрд нь нэрт жүжигчин Jeff Bridges, Matt Damon нар тоглосон  юм. Ойрын үед гараагүй western кино гэдэг утгаараа асар богинохон хугацаанд ашиг орлогоороо тэргүүлсээр байгаа ажээ. Тус кинонд гэдэг 14 настай охины нүдэн дээр аавыг нь аймхай хулчгараараа нэрд гарсан гэх залуу хороож зугтана. Охин дайны баатар маршал өвөөгөөсөө тусламж хүсэн аавынхаа өшөөг авахыг хүсдэг. Тэд нэгдэн алуурчны араас ангуучилдаг ч төлөвлөснөөсөө хэтэрч өөрсдөө ч аюултай байдалд орох бөгөөд Индианчуудын нутагт орж байдал улам хурцаддаг. Ингээд киноны үйл явдал маш сонирхолтойгоор цааш өрнөдөг.  
Харин хоёрдугаар байрт Robert De Niro, Ben Stiller нарын гол дүрд тоглосон инээдмийн кино болох "Little Fockers" 13,8 саяын орлогоор жагсжээ.

1."True Grit," $15 сая
2. "Little Fockers," $13.8 сая
3. "Season of the Witch," $10.7 сая
4. "Tron: Legacy," $9.8 сая
5. "Black Swan," $8.4 сая
6. "Country Strong," $7.3 сая
7. "The Fighter," $7 сая
8. "The King"s Speech," $6.811 сая
9. "Yogi Bear," $6.81 сая
10. "Tangled," $5.2 сая

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж