Ц.Мөнхбаярыг хорих ялаар шийтгэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаярыг хорих ялаар шийтгэх үү?

“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр болон тус хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн шатахуун хадгалах сав руу гал нээж, үйл ажиллагааг нь зогсоосон билээ. Харин үүний хариуд тус компанийн зүгээс бусдын эд зүйлд санаатайгаар халдсан гэдэг үндэслэлээр хуулийн байгууллагад ханджээ. Одоогоор тэдний хэргийг прокурорт шалгаж буй юм. Хэрэв Ц.Мөнхбаярыг бусдын эд зүйлд санаатайгаар халдсан нь тогтоогдвол хөдөлмөрийн хуулийн доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлэх мөнгөн торгууль буюу тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх юм байна. Харин түүний тухайн үеийн үйлдлийг “Гал үндэстэн” хөдөлгөөн дэмжиж, ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн онд “Пураам” компанийн шатахуун хадгалах сав руу буудсаныхаа дараа хэвлэлийнхэнд хандан “Шаардлага биелүүлэхгүй бол дахин буудна” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж