Британийн тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч Vertu компани авто үйлдвэрлэгч Ferrari-тай хамтран дахин шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Vertu Ascent GT нэрээр худалдаалагдах энэхүү гар утасны гэрийг титанаар хийж, хар болон улаан өнгийн арьсаар чимэглэл оруулжээ. Яг л Ferrari-гийн интерьертэй адил байдлаар. Үзүүлэлтийн хувьд 2,0 инчийн QVGA дэлгэцтэй, цэнхэр болрон хамгаалалттай аж. Мөн LED гэрэлтэй, видео бичлэг хийх боломжтой 5,0 мегапиксель камертай юм байна.
Vertu компанийн зүгээс ердөө 2011 ширхэг ийм гар утас худалдаанд гаргах бөгөөд одоогоор үнийн талаар мэдээлээгүй байна.
С.Цэлмэг