Дубайд Ritz-Carlton зочид буудал нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Дубайд Ritz-Carlton зочид буудал нээгдлээ

Багагүй хугацаанд яригдаж, хэвлэлийнхний сэдэв болж байсан Дубай дахь Ritz-Carlton зочид буудал албан ёсоор нээлтээ хийлээ. Нийт 341 өрөөтэй, үүнээс 124 нь дэндүү тансаг гэж болохуйц өрөө бүхий Ritz-Carlton нь Дубайд нээгдэж буй хоёр дахь, харин энэ бүс нутагт нээгдэж буй зургаа дахь салбар нь ажээ. Саяхан үүдээ нээж, анхны зочноо хүлээн авсан шинэ зочид буудал нь Дубайн олон улсын санхүүгийн төвтэй шууд холбогдох юм. Олны анхаарлыг татаж буй бас нэгэн зүйл зочид буудлын дотор байрлах 30 мянган дарс бүхий 30 метр өндөртэй дарсны тавиур аж. Мөн Тайландын алдартай Blue Rain рестораны салбар, Франц болон Европын стекхаусууд байрлах юм.

С.Цэлмэг

Зургийн цомогийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж