Мадридын дербид дөрвөн гоол орлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Мадридын дербид дөрвөн гоол орлоо

Испанийн Эзэн хааны цомын тэмцээний дөрөвний нэг шигшээ тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Хасагдах шатанд таарсан Мадридын топ хоёр клубын анхны тоглолт Сантьяго Бернабеуд 75 мянга гаруй үзэгчдийн өмнө болж, дөрвөн гоолтой халуухан тоглолт боллоо. Дерби тулааны эхний гоолыг Урагвайн шигшээн довтлогч Диего Форлан тоглолт эхлээд ердөө долоохон минут өнгөрч байхад оруулж, талбайн эздийг сандаргасан. Үүнээс долоон миунтын дараа “Реал” тооны харьцааг тэнцүүлж чадсан нь тэдний энэ өдрийн хамгийн гол давуу тал байсан. 230 дахь тоглолтдоо оролцсон Серхио Рамос “Реал”-д 31 дэх гоолоо мөргөж оруулан тооны харьцааг тэнцүүлсэн юм. Ирэх долоо хоногт иймэрхүү үр дүнтэйгээр Висенте Калдерон цэнгэлдэхэд очихыг хүсээгүй Эзэн хааны баг хоёрдугаар хагаст довтолгоогоо ширүүсгэсний дүнд 61 дэх минутад Роналду багтаа тэргүүлэл авчирсан гоолыг оруулж, 2:1-ээр талбайн эзэд давуу болсон. Үүнээс хойш “Реал”-ынхан бага зэрэг тайвширч өөрсдийн тэргүүлэлтэй үедээ гаргадаг толголтоо үзүүлэн дахин нэг гоолыг оруулж, эхний тулаандаа 3:1-ээр “Атлетико Мадрид”-ыг буулгаж авлаа. Германы шигшээ залуу од Озил “Реал”-ын өмсгөлтэй 25 дахь тоглолтдоо оролцож, найм дахь гоолоо оруулсан нь энэ байлаа.  Озилийн хувьд Ла лигийн хүрээнд “Атлетико”-гийн хаалганд мөн гоол оруулж байсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж