Монгол түмний их баяр цэнгэл цагаан сар айсуй. Энэ жил малчдын хувьд сэтгэл тэнүүн, буянт сүрэг нь тарга тэвээрэг сайтай, өвөлжөө өнөтэй, идээ будаа арвинтай сайхан өвөл болж байна. Сар шинийн баярын угтал болгож Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс “Цагаан сар ” нэг цэгийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 22-23-ны өдрүүдэд аймгийн Спорт зааланд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Чанасан ууц, ул боов, хөнгөн зууш бэлтгэх төрөл бүрийн бүтээгдэхүүн гээд хайсан болгон байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.