Үндсэн хуулийн өдрөөр хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өдрөөр хүндэтгэл үзүүллээ

Улсынхаа хууль цаазын тулгуур бичиг болсон шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар уг хуулийг батлахад гар биеэр оролцож, оюун санаагаа уралдуулсан хүмүүст хүндэтгэл үзүүлэн баярын мэндчилгээ дэвшүүллээ. 1992 онд шинэ үндсэн хуулийг баталж орон даяар дагаж мөрдөж эхэлсэн. Хуулийг батлахад аймаг бүрээс төлөөлөл оролцож, 70 гаруй хоног хуралдаж баталсан түүхтэй.

Хууль батлахад Дорнод аймгаас  19 хүн оролцсоны 6 нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж олонхи нь өдгөө нийслэл хотод амьдарч байна. Аймгийн төвд 4 нь аж төрж амьдарч байгаагаас гурав нь хөдөө сумдад байгаа тул аймгийн төвд байгаа нэг хүндээ хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм. Шинэ үндсэн хууль баталсан өдрөөр ийнхүү хүндэтгэл үзүүлдэгт нь Үндсэн хууль батлалцаж явсан төлөөлөгчид талархаж байдгаа илэрхийллээ. Нийтээр дагаж мөрдөх хуулиа төрийн өндөрлөгүүдээс эхлээд жирийн иргэд хэрхэн сахин биелүүлж байдаг санал бодлоо ч тэд хэлсэн бөгөөд сүүлийн үед үндсэн хуулиар оролдож элдэв юм ярьдагт  дургуй байдгаа илэрхийлсэн.

Мөн үеэр намын ахмад гишүүндээ МАН-ын батлахыг нь бас хүндэтгэлтэйгээр гардууллаа.  Шинэ үндсэн хууль нь улс үндэстний тусгаар тогтнол, иргэдийн эрх чөлөө, ахуй амьдралд гүнзгий ач холбогдолтой хууль болсон хэмээн олонхи иргэд хүлээн зөвшөөрдөг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж