Цэргүүд виза карттай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Цэргүүд виза карттай болжээ

Хурандаа П.Наранбат захирагчтай Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн хошууч Ц.Чойжилсүрэн даргатай Санхүү бүртгэлийн тасгаас отрядынхоо бие бүрэлдэхүүнийг мөнгөн хуримтлалтай болгох тал дээр багагүй зүйлийг санаачлан хийж байна. Оны өмнө ангийн бие бүрэлдэхүүнийхээ ихэнхи хувийг хадгаламжтай болгосон бол саяхан хугацаат цэргийн албан хаагчиддаа “ХААН “ банкны виза карттай болгож сарын цалингаас 64 хувь буюу 8915 төгрөгийг дансанд нь хийж, үлдсэн 36 хувь буюу 5000 төгрөгийг гар дээр олгохоор болжээ. Ингэснээр хугацаат цэргийн албан хаагчид халагдсаны дараа виза  картаа “ХААН “ банкны дурын салбарт очиж идэвхжжүүлэн мөнгө авах эрхтэй болох бөгөөд нийт 140 орчим мянган төгрөгтэй халагдах юм байна.

         Дашрамд дурдахад, 0132 дугаар анги өнгөрсөн 2010 оны ажлаа дүгнэж шилдэг албан хаагчдаа шалгаруулахад “Хөдөлмөрийн аварга” офицероор тус тасгийн дарга х/ч Ц.Чойжилсүрэн, “Тэргүүний ажилтан”-аар нягтлан бодогч Д.Цэндмаа, “Тэргүүний тасаг”-аар Техникийн тасаг, “Тэргүүний застав”-аар Хилийн тавдугаар застав тус тус шалгарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж