Наян жилийн ой энэ онд тохионо

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Наян жилийн ой энэ онд тохионо

Энэ онд Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиох бөгөөд ойг угтсан бүтээлч ажлууд, зохион байгуулагдах арга хэмжээний төлөвлөгөө хэлэлцэгдэж, зарим үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж бэлтгэл ажилдаа ороод байна.

Анх Ардын Засгийн газрын 1931 оны тогтоолоор Хан Хэнтий аймгийг өөрчлөн Дорнод аймгийг байгуулсан түүхтэй бөгөөд одоо Засаг захиргааны 14 сум, 63 багтай төр захиргааны үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна. Халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястнаас бүрдэх 75 мянган орчим хүн амтайгаас 75 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг.

Тус аймгийн үйлдвэр, аж ахуй, соёл гэгээрэл, засаг захиргааны төв Чойбалсан хот улсын нийслэл Улаанбаатараас 656 км алслагдсан бөгөөд Зүүн бүсийн тулгуур төв болон хөгжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж