Улсын Хил Хамгаалах Байгууллага 2010 оны ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулахад “Оны шилдэг-Штабын ажилтан”-аар Дорнод аймгийн хилийн 0132 дугаар ангийн орлогч, хилийн албаны тасгийн дарга хошууч О.Баттулга, Монгол улсын “Онц хилчин” тэмдгээр тус ангийн Соёлын төвийн дарга, соёл сурталчилгааны ажилтан, ахлах дэслэгч М.Дашням, Санхүү бүртгэлийн тасгийн дарга хошууч Ц.Чойжилсүрэн, “Хилчний алдар III” тэмдэгээр мөн ангийн барилгын техникч, мужаан ахлах ахлагч О.Мөнхнасан нар шагнагдсан байна.
Ийнхүү эх орныхоо зүүн хязгаарын хилийн торгон заагт халуун залуу нас хөдөлмөр бүтээлээ зориулж яваа хилчин дайчид маань өнгөрсөн оныг ололт амжилт, гавъяа шагналаар дүүрэн үдэж 2011 оны ажилдаа урам зориг, улам ихийг хийж бүтээх тэмүүлэл дүүрэн орж байна.