Нэг моринд хичнээн морины хүч байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Нэг моринд хичнээн морины хүч байдаг вэ?

Маш
богино хугацаанд энэ амьтан 13 морины хүч гаргах ба ердийн хэмнэлтэй
ажилд нэг орчим морины хүчтэй. Ягаад “морины хүчийг” хүчний хэмжигдэхүүн
болгосон юм бол? Үүнд уурын машин зохиогч, англи хүн Жеймс Уатт
(1736–1819) буруутай. Түүнд өөрийн бүтээсэн машинаар олон морьдыг
орлуулж болно гэдгээ нийтэд харуулах шаардлага гарсан байна. Үүний тулд
тэрээр нэг морь хугацааны нэгжид ямар ажил хийж чадахыг харуулах
хэрэгтэй болжээ.
Нүүрсний уурхайд ажиглалт хийж байж тэрээр дундаж
статистикийн нэг морь уурхайгаас 75 кг ачааг секундад нэг метрийн
хурдтайгаар гаргаж чадна гэж үзэв. Мэдээжийн хэрэг тийм хэмжилт нь янз
бүрийн морины хүчийг гаргаж ирсэн байв. Тогооны, татварын цахилгааны,
усны, метрийн, британийн гэх морины хүчнүүд бий болжээ. Тэр “адуун
сүрэгтэй” 1960 оны жин хэмжүүрийн XI ерөнхий конференци учраа олсон
байна. Тэгээд нэгдмэл нэг олон улсын нэгж СИ (SI)-г бий болгожээ. Түүнд
хүч нь нөгөө Жеймс Уаттад зориулагдсан ваттаар хэмжигдэх болсон байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж