Олимпийн алтан медальд хичнээн алт байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Олимпийн алтан медальд хичнээн алт байдаг вэ?

Стандартаар бол зургаан грамм. Гэхдээ түүний дандаа барих нь ховор

Олимпийн
анхны конгресс (1894 он, Парис) Олимпийн хартийг батлан гаргасан ба
тэнд ялагч нарыг шагнах журмыг тогтоосон байлаа. Гуравдугаар байрт хүрэл
медаль, хоёрдугаар байрт 925-ын сорьцтой мөнгөн медаль, нэгдүгээр
байрны төлөө 925-ын сорьцтой мөнгийг зургаан грамм алтаар бүрсэн
медалийг гардуулна гэсэн байв. Энэ журмаа анхны 1896 оны Олимп дээр
зөрчсөн юм. Тэнд гуравдугаар байранд медаль гардуулсангүй. Хоёрдугаар
байрны тамирчинд хүрэл медаль, тэргүүн байрны тамирчинд бага зэргийн
алтатмал мөнгөн медалийг олгожээ. Хоёрдугаар тоглолт дээр нь ялагч нарт
мөнгөөр бүрсэн хүрэл дөрвөлжин тэмдгийг өгч байлаа. Харин 1908 оны дөрөв
дэх олимпоор шилдэг гурван тамирчинд анх удаа медаль гардуулсан байлаа.
Гол медаль нь цэвэр алт байжээ. Хэмжээ нь 3,3 см диаметртай, жин нь 25
гр байсан юм. Хожим медалийн хэмжээ томорч алтны хэмжээ нь буурч байв.
Гэрдээ зургаан граммаас  багассангүй. Хамгийн анх Москвагийн 1980 оны
олимпоор стандартын зургаан граммтай алтан медалийг ялагчдад гардуулжээ.
Дараагийн тоглолтуудын медалийн алт нь 6,5 грамм болсон юм. Хэдийгээр
Олимпийн шагналд орох металлын үнэ 250 ам.доллараас дээш гардаггүй ч
үнэлгээ нь өөр. Жишээлбэл Польшийн усан спортын тамирчин Отилия
Енджейчак Афины олимпийн алтан медалиа дуудлага худалдаагаар 2004 онд
зарахад түүний төлөө 82 500 ам.доллар өгсөн байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж