Загас яагаад хөлддөггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Загас яагаад хөлддөггүй вэ?

Учир нь тэдний цус нэг ёсны антифриз юм
Загаснууд
хүйтэн цустай амьтад. Тэднийн биеийн дулаан нь орчныхтойгоо адилхан
байдаг. Өмнөд туйлд ойр Дэлхийн далай тэнгисийн нэг хэсэг Макмердогийн
хоолойд усны хэм нь заримдаа Цельсийн -2 градус хүрч байдаг. Гэтэл
тэндхийн туйлын загасны төрлүүд яагаад мөс болдоггүй юм бэ? Тэд
гликопротеин гэх онцгой уургийг ялгаруулан боловсруулж байдаг. Түүнийг
өнгөрсөн зууны дундуур нээсэн юм. Тэр нь шингэнийг хөлдөх үйлдлийг
удаашруулдаг гэнэ. Усыг хөлдөөхгүй гээд хийдэг ердийн давснаас тэр уураг
200-300 дахин илүү үр дүнтэй. Сүүлийн үе хүртэл гликопротеин нь эсэнд
төрж буй мөсний талстын нэг эрмэгтэй нь холбогдон түүний өсөлтийг
зогсоодог гэж үзэж байлаа.  Гэтэл саяхны судалгаагаар тэд усны молекулд
зайнаас үйлчилдэг болж таарав. Гликопротеинууд байхад усны молекулуудын
хөдөлгөөн замбраагүй болон хоорондоо талстын сүлжээг үүсгэхдээ муу
холбогддог байна. Үр ашгаараа гликопротеин нь антифризаас илүүтэй учир
түүний судалгаанд машины үйлдвэрлэлд шинэ материал авах сонирхолтой
Volkswagen концерн санхүүжилт хийж байжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж