“Нэг Ардчилал” клубийнхэн үүсэн байгуулагдсаныхаа хоёр жилийн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү хурлаар клубийн зохицуулагч Б.Пүрэвдорж өнгөрсөн зургаан сарын туршид хийсэн ажлынхаа тайланг тавьсан ба энэ хугацаанд тус клубийн хийсэн хамгийн чухал арга хэмжээний нэг нь “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” цуврал хэлэлцүүлэгүүдийг Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад зохион байгуулсан явдал байлаа. Мөн “Ардчилал-20” аяны хүрээнд намын хэмжээнд олон арга хэмжээг клубийн зүгээс санаачлан, зохион явуулсан байна. Дараагийн зургаан сард ажиллах зохицуулагчаар М.Хүдэрбаатарыг сонгон ард иргэдийн болон намын гишүүдийн хүрээнд чухал арга хэмжээнүүдийг санаачлан, идэвхтэй ажиллахыг клубийн гишүүдээс түүнд даалгасан байна.
Б.Манд