Дэд бүтцийн асуудал аймаг, сум, орон нутгийн хөгжилд хамгийн их хамаатай байдаг. Зам харгуйд ойр, байр орон сууцны асуудлаа шийдэж чадсан аймгийн хүн ам нь тогтвор суурьшилтай амьдардаг нь судалгаанаас харагддаг байна. Тиймээс өнөөдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга аймгуудын Засаг дарга нартай уулзаж, энэ оны хөрөнгө оруулалтын ажлуудын талаар ярилцах ажээ. Уулзалт тус яаман дээр 16 цагаас эхэлнэ.
Д.Цэц