Оюутолгойн лицензийг АНУ-ын “BHP” гэдэг компани 1997 онд гурван жил эзэмших гэрээг манай улстай хийсэн байдаг. Энэ гэрээний дагуу бол 2000 оны хоёрдугаар сард лиценз эзэмших хугацаа нь дуусч байсан. Гэтэл лиценз эзэмших хугацаа нь дөрвөн сар өнгөрчихөөд байхад “ВHP” компани нь “Айвенхоу Майнз” компанид худалдсан байдаг. “ВHP” компанид энэ эрхийг Ашигт малтмалын газар олгосноор хууль зөрчиж байгаа төдийгүй, манай улс гадагшаа хоёр тэр бум 125 сая алдаж байгаа юм. Тодруулбал, “ВНР” гэдэг компани ашиглах хугацаа нь дууссан байсан лицензээ “Айвехоу Майнз” компанд шилжүүлчихээд “Оюутолгойгоос их хэмжээний нөөц илэрвэл бид хоёр тэр бум 125 сая төгрөг авна шүү” гэсэн утгатай гэрээ хийчихээд явчихсан. Тэгээд өнөөдөр Оюутолгойгоос их хэмжээний нөөц илэрмэгц хоёр тэр бум 125 сая төгрөг авах гээд сууж байна. Ингэхэд Оюутолгой чинь Монгол Улсын өмч үү эсвэл “ВНР”, “Айвенхоу майнз” компанийн өмч юм уу гэдэг нь эргэлзээтэй болоод байна” гэв. Тиймээс тэд Ашигт малтмалын газрын шүүхэд өгчээ.
Ашигт малтмалын газрыг шүүхэд өгчээ
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь Оюутолгойн лицензийг тухайн үеийн “Айвенхоу Майнз” компанид хууль бусаар олгосон гэнэ. Үүнээс АНУ-ын “ВНР” гэх компанид манай улс хоёр тэрбум 125 сая төгрөг сул өгөхөд хүрээд байгаа бололтой. Энэ талаар “Оюутолгой” компанийн ажилчдын үйлдвэрчдийн холбооны дарга Д.Энхбатаас тодруулахад, “Оюутолгойгоос эдийн засгийн өндөр боломж бололцоог монголчууд хүлээж буй. Гэтэл Оюутолгойн гэрээг сан нсудлаад үзэхээр монголчуудад буй бусдад ашигтай болсон нь илэрхий байна. Тухайлбал, 2013 онд Оюутолгойд олборлолт хийж эхлэхээр манай улсын бараг нэг жилийн төсөвтэй тэнцэх тийм их хэмжээний мөнгийг гадны нэг компани зүгээр авaхад хүрээд байна.
Ж.ГЭГЭЭ