Үйлдвэрүүд хямдрал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Үйлдвэрүүд хямдрал зарлажээ

Цагаан сарын ширээний чимэг болсон хэвийн боов үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд сар шинийн баярыг угтан хямдрал зарлажээ. Нийслэлийнхний хамгийн сайн мэддэг “Өгөөж чихэр боов” үйлдвэр энэ сарын 16-ны өдрийг хүртэл хэвийн боовоо 1400 төгрөгөөс 1300 төгрөг болгон хямдруулаад байна. Бүтээгдэхүүнээ 15 болон 21 ширхгээр хайрцаглан худалдаж буй бөгөөд хайрцаг бүрт нэг суурь еэвэн бэлэг болгон өгч буй гэнэ. Харин суурь еэвэн дангаараа 3500, жижгээс том руу багцалсан еэвэнгийн цуглуулгаа 6000 төгрөгөөр худалдаалж буй ажээ. Харин “Суман гүн” үйлдвэрийн хэвийн боовны хямдрал нэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Тус үйлдвэр гурван төрлийн хэвийн боов үйлдвэрлэж буй бөгөөд хамгийн бага хэмжээтэй тахилын боов 700 төгрөг, дунд зэргийн хэвийн боов 900 төгрөг, том хэвийн  боов 1500 төгрөгийн үнэтэй зарж байна. Нэгдүгээр сарын 20 хүртэлх өдрүүдэд 1500 төгрөгийн хэвийн боов нь 1400 төгрөг болон хямдарч буй ажээ. Мөн 21 ширхэг хэвийн боов тутамд нэг суурь еэвэн дагалдуулах гэнэ. “Суман гүн” үйлдвэр 2000 төгрөгийн үнэтэй гарзын боов, 1500 төгрөгийн үнэтэй идээний самар үйлдвэрлэн худалдаж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж