Ойгоо угтаж хийх ажлаа өнөөдрөөс эхэл гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Ойгоо угтаж хийх ажлаа өнөөдрөөс эхэл гэв

Энэ үгийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийнхаа нийт ард иргэдэд хандаж уриалан хэллээ.

Ирэх оны долдугаар сард тус аймгийн 70 жилийн ой тохиох тул аймгийн удирдлага нь орон нутгийнхаа иргэдэд өөр өөрийн хэр чинээгээр ямар нэгэн ажил хийж, хувьдаа болоод орон нутагтаа бодит хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг иргэнийх нь үүргийн хувьд сануулсан нь энэ. Үүнд хүн бүр өөрийн амьдралынхаа хэр чинээнд тохируулан өнөөдрийн нөхцөл байдлыг сайжруулах дорвитой алхам хийхийг ийнхүү аймгийнхаа 70 жилийн ойн баяраас 18 сарын өмнө уриаллаа.

Сүхбаатар аймаг 1942 онд анх тулгын чулуугаа тулснаас хойш өдгөө 70 жилийн турш байнга өөрчлөгдөн хөгжиж байсны жишээнүүд олон. Ялангуяа сүүлийн хоёр жил аймгийн төвийн бүтээн байгуулалт урьд жилүүдээс эрс хурдтай нэмэгдсэн нь олонхи иргэдийн талархалыг хүлээгээд байгаа.

2012 онд аймгийн түүхт 70 жилийн ойтой давхцан Төрийн их тахилгат Алтан дарь овооны ээлжит тахилга болно.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж