
Эх орны хишиг болох нэг сая 500 мянган төгрөгийн 500 мянгыг нь бэлнээр, үлдсэнийг нь бэлэн бусаар иргэдэд олгохоор болсон. Энэ сараас эхлэн сар бүр олгох 21 мянган төгрөгийг авахад ямар нэгэн асуудал үүсэхгүй гэнэ. Учир нь Иргэний шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлсэн л бол тухайн хүний нэр банкинд автоматаар очих юм. Харин оюутнуудын сургалтын төлбөрт олгох мөнгөний хувьд өдрийн ангид сурдаг оюутнуудад бэлэн бусаар олгох ажээ. Оюутнуудын хувьд өөрийн тухай мэдээллийг үнэн зөвөөр өгөх нь сургалтын төлбөрөө чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Д.Улаанаа