Сар шинийн идээгээ хулгайд алдуузай

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Сар шинийн идээгээ хулгайд алдуузай

Он гарсаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст иргэн байгууллага, аж ахуйн нэгжээс 13 дуудлага ирсэн гэмт хэргийн дуудлагааас онцлон дурдахад бага насны хүүхэд айлын нохойд уруулсан, мөн санамсар болгоомжгүйгээс эд зүйлээ хулгайд алдсан хэргүүдийг цагдаагийн ажилтан нэрлэж байна.

Энэ сарын 6-ны өдөр 10 настай хүүхдийг  Баруун-Урт сумын 5-р багийн иргэн Б-ын хашаанд  сул байсан нохой нь урж, биед нь гэмтэл учруулжээ. Уг хэргийг өнгөц харахад хариуцлага оноохоргүй байвч, Эрүүгийн хуулийн зүйл ангид заасанчлан нохойны эзэн шийтгэл хүлээхээр болоод байна.

Үүнээс гадна нэгдүгээр сарын 12-нд  Баруун-Урт сумын гуравдугаар багийн иргэн М-ийн гэрт хулгай орж, мөнгөн бүс хөөрөг, бэлэн мөнгө зэрэг  эд зүйлийг нь авч оджээ. Хэргийн эзнийг  цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа юм. Дээрх хэргүүдтэй холбогдуулан өөрийн эзэмшлийн орчиндоо аюул учруулж болохоор амьтаныг хараа хяналтандаа байлгаж, гэр орноо эзэнгүй задгай орхихгүй байх, сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд бууз банш, боов болоод орон байрны хулгайгаас сэргийлэхийг иргэдэд анхааруулж байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж