УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингээд чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, үдээс хойш 15.00 цагт үргэлжлүүлэхээр болов.
УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Ч.Улаан нарын Ерөнхий сайдад хандан тавьсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн талаархи асуулгын хариуг сонсох юм.
Г.Дарь