УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус төсөлд тусгаснаар УИХ-ын гишүүн нь хуулийн төсөл боловсруулан тохиолдолд Сангийн сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайд хоёрт хандах аж. Тэдгээр сайд нар хуулийн төслийг дэмжиж байгаа эсэх талаар хариу өгнө. Харин одоо мөрдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авах тохиолдолд 30 хоногоор хязгаарласан байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дээр заасан хугацаанд УИХ-ын гишүүний хуулийн төсөлтэй холбогдуулж, саналаа ирүүлэхгүй бол гишүүн төслөө УИХ-ын даргад өргөн мэдүүлэх үүрэгтэй. Тэгтэл Засгийн газраас оруулж ирсэн дээрх төсөлд энэхүү 30 хоногийн дотор гэдэг заалтыг ч мөн авчихсан. Тиймээс гишүүд энэхүү төслийг шаардлага хангахгүй байна гэж үзэж, улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэж үзэн, төсөл санаачлагчдад буцаасан юм.
Г.Дарь