УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 14.00 цагт зарлаад байна. Тус байнгын хороо нь УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Тодруулж хэлбэл, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн горимын санал гаргаж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргавал, улмаар УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд оруулж батлах боломжтой. Энэ тохиолдолд ирэх долоо хоногоос байнгын хороо нээлттэй горимд шилжих юм.
Г.Дарь