Иргэний зориг намаас өнөөдөр 16.00 цагт 100 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулахаар болжээ. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хурлын танхимд болох уг арга хэмжээнд тус намын удирдлагууд оролцох аж. Тус намын хувьд 2006 оноос эхлэн жил бүр 100 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлгээ олгож ирсэн байна. Ингэхдээ “Булган-Өлзийсайхан” сангийн хүрээнд хэрэгжиж байсан дээрх хөтөлбөрийг өнгөрсөн жилээс Иргэний зориг намын нэрэмжит болгон өргөжүүлжээ. Дашрамд сануулахад, энэхүү сургалтын тэтгэлэг нь оюутан сурагчдын суралцах боломжийг дэмжих зорилготой бөгөөд Иргэний зориг нам нь тус арга хэмжээнд зориулж жил бүр 10 сая төгрөгийг зарцуулдаг байна.
Г.Дарь