Эх орондоо
тус тусын салбарт бусдаас магад хамгийн ихийг хийж бүтээх байсан 4 монгол залуу,
дүн өвлийн хүйтэнд Монголыг зорин ирсэн гадаадын 5 иргэн Монгол төрийн золиос
болон энэ хорвоогоос хүсээгүй атлаа хүчээр л явчихсан тэр хар өдрөөс хойш арван
жил өнгөрчээ.
Монголын зуд, байгалийн гамшигт үнэлгээ хийхээр Увс
аймгийн Малчин сумыг зорин Улаанбаатараас хөөрсөн МИ-8 нисдэг тэрэг эргэж
ирэхгүй гэдгээ яаж мэдэхэв. Бүгд л хийх ёстой ажил, үүргийнхээ дагуу энэ
хөлгийн бүхээгт суусан хэрэг. Сүүлд сонсоход энэ төмөр хүлэгт талийгаачид тийм
ч сайхан сэтгэгдэлтэй ороогүй гэдэг. Эхнээсээ л эвгүй санагдаж байсан бололтой.
Гэхдээ үүрэг гүйцэтгэж байгаа хүнд сонголт байхгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын
ажилтан Б.Баярмаа, Гамма
агентлагийн зурагчин Ц.Батзориг, нисэх тэрэгний техникч Д.Отгон, Герман Улсын иргэн Сабине Метцнер-Страк, Их Британийн иргэн Жерард Ле Клэйр, АНУ-ын иргэн Матью Гирвин, Япон Улсын иргэн, NHK ТВ-ийн сэтгүүлч Такахиро Като, Япон Улсын иргэн, NHK ТВ-ийн зураглаач Минору Масаки нарын 9 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэе.
байдлын ерөнхий газрынхан, осолд дүгнэлт өгөх ажлын хэсгийнхэн, Монгол
телевизийн сурвалжлах групптэй хамт Увс аймгийн Малчин сумын Харгайн зуух
хэмээх газар руу ниссэн. Аймшиг далласан газар руу аймшиг тээсээр тэднийг
үдсэн. Бас л ажил нь болохоор үгүй гэж хэлэх эрх хэнд нь ч байгаагүй. Айлын
өвөлжөөний дэргэд шахам сүйрсэн онгоцны их бие, сөнөж хуваагдсан төмрийн сэг, тарж
бутарсан эд хогшил, гар хөл, гутал хувцасны үлдэгдлүүд, нүд хальтирам дүр төрх угтсан
гэдэг.