
Нүүр царай
Нүүр царайны хувирал тухайн хүний сэтгэл хөдлөл, уур хилэн, баяр хөөр төдийгүй заримдаа бодлын илэрхийлэл болдог. Уруулаа үл ялиг ангайн,нүдээ томруулж, хөмсгөө үе үе өргөх, мөн хамраа сарталзуулан амьсгаагаа түгжих нь хэн нэгэнд татагдаж буй илэрхийлэл. Үүнийг үггүй урилга гэж ойлгож болно. Уруулын хөдөлгөөн ч мөн тухайн хүн өөрт нь хэр талтай байгааг харуулдаг. Уруул маш мэдрэмтгий эрхтэн учраас цаад хүн нь таалагдаж буй үед уруул ердийнхөөс илүү ягаардаг нь цусны эргэлт түргэсдэгтэй холбоотой. Уруул хамгийн их анхаарал татдаг эрхтэн учраас ярилцаж буй хүндээ таалагдаж байгаа эсэхийг мэдэхийн тулд түүнийг уруулаа хазаж, долоох эсвэл зүүлт болон хундагандаа уруулаа хүргэж байгааг нь анзаарах хэрэгтэй.
Хөл
Шохоорхол агшин зуурынх байдаг. Хүн бусдыг эхлээд ерөнхийд нь ажиглаж дараа нүүр царайг нь шинжиж хардаг. Тухайн хүнийг өөртөө татагдаж буй үгүйг хөлийн тавилт болон зогсолтоос нь харж болно. Шохоорхож буй хүний чинь хөлийн өлмий өөр рүү чиглэсэн эсвэл хөлөө ээлжлэн солбиж байвал таныг ч бас сонирхож буйг илтгэж байна. Эмэгтэй хүн хувцсаа засч янзлан хөлөө ил гаргахыг хичээж байвал та түүнд таалагдсан хэрэг. Харин эрчүүд таалагддэг хүнийхээ дэргэд хөлөө ачилгүй гэдэргээ налан тухтай суудаг.
Гар
Гарыг нь зөөлөн илэх болон гараа өгөхийг сээтэгнэлийн шинж гэж үздэг. Энэ бол шохоорхож буйг илэрхийлэх гэмгүй арга. Түүнээс гадна өөрийнхөө гар мөрийг үрэх нь таалагдаж буй хүнтэйгээ шүргэлцэх гэсэн далд хүслийг илэрхийлдэг байна.