
“Феррари” багийн нисгэгч Фернандо Алонсо:
Ирэх улиралд таван аварга уралдана. Тэдний хэн нь гол өрсөлдөгч байх вэ, хэнд нь илүү итгэх вэ, хэн нь аварга болох магадлалтай вэ? Одоо нэгдүгээр сар. Бүх зүйл дөнгөж эхэлж байна. Гэхдээ нэг хүнийг онцлох ёстой гэвэл би Михаилийг гэж хэлмээр байна. Учир нь тэр долоон удаа аваргалж байсан.
“Формула нэг” жил бүр л дүрмээ шинэчилж байдаг. Энэ нь ч уралдааныг илүү чимдэг. 2011 оны улиралд Керс системийг эргэн ашиглахаар болсон нь Алонсод цомоо эргүүлэн авахад нь тус болно гэж найдаж байгаа юм. Харин Массагийн хувьд өнгөрсөн жил тааруухан байсан. Гэхдээ улирал бүр л тэгээс эхэлдэг гэж тэрбээр хэлжээ. Мэдээж энэ нь муу улирлаа мартаад бүхнийг эхнээс нь эхлэнэ гэсэнтэй ялгаагүй юм.
“Феррари” багийн нисгэгч Фелипе Масса:
Жил болгон бүх зүйл цоо шинээр эхэлдэг. Жил бүр л маш их дарамт ирдэг. Түрүүлсэн ч түрүүлээгүй ч дарамт ирж л байдаг. Феррарид анх уралдаж эхлэхэд л ийм байсан. Ийм байсаар ч байна. Тэгэхээр миний хувьд үр дүн хамгийн чухал.
Германы гранпригийн үеэр багийн тактикийн дагуу Масса Алонсод байраа тавьж өгсөн. Ингэснээр Алонсод долоон оноог бэлэглэсэн юм. Гэхдээ ирэх улиралд ийм зүйлийг давтахгүйн тулд тэдний машин ямар нэгэн асуудалгүй, бусдаас хурдан байх ёстой.
“Феррари” багийн нисгэгч Фелипе Масса:
Тийм ээ. Ямар ч нисгэгчтэй тулалдахад бэлэн байна. Мэдээж бид бусадтай тулалдахаар болвол хамгийн түрүүнд бидний машин сайн байх ёстой.
Италийн цанын баазад хамтдаа долоон хоногийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа “Дукати” болон “Феррари” багийн хуваарийн дагуу багийн нисгэгчдээ хэвлэлийнхэнтэй уулзуулж байгаа нь энэ юм. Мэдээж аль аль багууд өнгөрсөн жил ямар нэгэн цомгүйгээр хоцорсон. Гэвч энэ алдаагаа 2011 онд засч, амжилт үзүүлнэ гэдэгтээ аль аль баг итгэл дүүрэн байна.