Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг, хориглосон хуулийг хэрэгжүүүлэх үүднээс 1700 орчим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болоод байгаа. Уг хуулийн хүрээнд Засгийн газраас эхлээд ойн болн усны сан газрын хил хязгаарын координатыг тогтоохоор болсон. Засгийн газраас Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн эргэлтүүдийн цэгүүд, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газрын хилийн газарзүйн солбицлыг тогтоожээ. Энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 2833700 газарзүйн цэгийн солбицолыг тогтоож зурагт буулгасан байна. Улсын хэмжээнд 2007 онд гадаргын усны тоо бүртгэлээр устай бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойрмын 71,6 хувийг хамруулж, энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ. Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамж гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд авч нэгтгэсэн байна. Хамгаалалтын бүсийг байршил, геологийн тогтоц зэргээс нь хамаарч хангайн уулархаг нутагт 200-500 м хүртэл, тал хээр, говьд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн газарзүйн солбицолыг хэмжиж баталгаажуулжээ.
Ж.НЯМ
Ж.НЯМ