Манчини асуудлыг ингэж шийддэг бололтой

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Манчини асуудлыг ингэж шийддэг бололтой

“Манчестер Сити” клубын менежер Роберто Манчини Марио Балотеллигийн бэртэлд ихээхэн санаа зовж байна. Тус багийн довтлогч Марио Балотелли өвдгөндөө бэртэл авч, нэг сар орчим хугацаанд талбайд гарах боломжгүй болсон байна. Өмнө нь түүний хувьд улирлын эхэнд бас энэ төрлийн бэртлийн улмаас хоёр сар талбайд гараагүй. Ингэснээр “Вулверхэмптон”-ы эсрэг Эдин Жеко гараанд гарах магадлал өндөр байна. Энэ талаар багийн менежер Манчини хэлэхдээ “Гурван сарын өмнө тэр мэс засал хийлгэсэн. Хэрвээ тэр үед ямар нэг алдаа гараагүй бол бид хүлээх ёстой. Энэ удаагийн бэртэл нь томоохон асуудал битгий үүсгээсэй л гэж найдаж байна даа" гэжээ. Үүнээс харахад шинээр ирсэн Жекод боломж гарч ирж байх шиг. "Жеко бол сайн тоглогч. Хаана байрлах ёстойгоо ч мэддэг. Тэр маш сайн бэлтгэл хийж байгаа. Гэхдээ бид харзнах хэрэгтэй. Түүнийг Вулвесийн эсрэг тоглох эсэхийг сайн мэдэхгүй юм. Яагаад гэвэл тэр Германд амарч байгаад ирсэн. Ямар ч байсан тэр сайн формтой байгаа” хэмээн Манчини өгүүлжээ.

“Вулверхэмптон”-той 23-р тойрогт “Ман Сити” таарна. Энэ тоглолтын талаар Итали мэргэжилтэн “Чононууд маш сайн байгаа. Тэд Ливерпулийг хожсон. Бас Челсиг буулгаж авсан. Тэд мэдээж хүснэгтийн дор үлдэхийг хүсэхгүй. Яагаад гэвэл тэдэнд сайн менежер бий. Бас сайн тоглогчид байна. Энэ яг л Блэкпулийн эсрэг хийсэн шиг хэцүү тоглолт байх болно” гэжээ. Манчинигийн баталж буйгаар довтлогч Роке Санта Круз болон хагас хамгаалагч Шон Райт-Филлипс нарыг солилцоонд оруулах гэнэ. Балотелли бэртэлтэй байгаа учраас явуулна гэж байсан Эммануэль Адебайорыг үлдээж магадгүй юм байна. Тиймээс Манчини өөрт хэрэгтэйгээ авч үлддэг, хэрэггүйгээ шууд явуулдаг нэгэн бололтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж