
“Хурд”-ынхан сар шинийн өдрүүдэд Өмнөд солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа хамт байхаар шийджээ. Солонгос дахь монголчуудын хамгийн ихээр урилга илгээдэг “Хурд”-ынхан тэнд нэлээд хэдэн өдрийн хөтөлбөртэй саатах гэнэ лээ. Харин дараа нь Мартын 8, цэргийн баяр гээд монголчуудын хөл хөөр болон тэмдэглэдэг баярт зориулсан тусгай хөтөлбөр тэдэнд бас бий гэнэ лээ. Тэдний тухай өөр нэгэн шинэ мэдээлэл гэвэл, “Хурд”-ын ах дүүс “ТВ 8” телевизтэй хамтран зохион байгуулсан “Monsters” шоуны ялагчидтайгаа хамтран ажиллаж байгаа гэнэ лээ.
Г.Даша