Түр журмын талаар санал солилцоно

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Түр журмын талаар санал солилцоно

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шинэ оны өмнөхөн “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам”-ыг гаргасан. Энэхүү журамд интернэт ашиглагчид болоод интернэтийн орчинд ажил үйлчилгээ эрхлэгчдэд ойлгомжгүй, хааж хязгаарласан шинжтэй заалт цөөнгүй орсон юм. Түр гэсэн тодотголтой ч хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй энэ журмын талаар   Харилцаа холбооны зохицуулах газраас өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан юм. Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ сарын 18-ны өдөр нэгэн уулзалтыг хийхээр зар түгээжээ. Уг зард “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журмын өөрчлөлтэй танилцаж, түүний талаар санал солилцож цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох уулзалтад вэб сайтын хостинг, вэб сайт хөгжүүлэгч, вэбийн агуулга хариуцсан байгууллагуудыг урьж байна” гэжээ.  Түүнчлэн ХХЗХ-ноос “Энэхүү журмын зорилго нь нийтийн ёс суртахуунд ихээхэн нөлөөтэй, хууль бус контентийн нийгэм, өсвөр насныханд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой” хэмээн тодотгосон байна. Түр журмын талаар санал солилцох уулзалт “Метробизнес”-төвийн  А хэсгийн 12 дугаар давхарт нэгдүгээр сарын 18-ны өдрийн 10 цагаас болох аж.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж