Архивын хадгалалт, хамгаалалтыг сайжруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Архивын хадгалалт, хамгаалалтыг сайжруулжээ

Завхан аймгийн төр, захиргааны ордон ашиглалтанд орсноор төрийн архивын сан хөмрөгийг 140 м2 талбай бүхий хоёр өрөө байранд байршуулан 7800 гаруй баримтыг зориулалтын нягтруулсан шүүгээнд хадгалж, хадгалалт хамгаалалтыг сайжруулан ажиллаж байна.

Улсын бүртгэлийн хэлтэс болон Улиастай сумын Иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэн онлайн сүлжээнд холбогдон үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү байдал нь байгууллагын үйл ажиллагаа сайжрах, үйлчилгээний түвшинг дээшлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Мөн иргэдийн хүссэн мэдээ мэдээллийг архивынхан түргэн шуурхай гаргаж өгдөг болсныг олон иргэд сайшааж байна.

Б.Мягмарсүрэн

        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж