
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс иргэдэд анхан шатны мэргэжил олгох, давтан сургах 21 төрлийн дамжаанд 580 хүнийг суралцуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 53.8 сая төгрөг зарцуулжээ. Сургалтанд хамрагдсан иргэдээс 358 нь ажлын байртай болсон байна.
Б.Мягмарсүрэн