“Toyota” компанид АНУ 16 сая ам долларын торгууль ноогдууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Toyota” компанид АНУ 16 сая ам долларын торгууль ноогдууллаа


Гэмтэлтэй хурдасгуурын педальний талаарх мэдээллийг нуун дарагдуулсан хэмээн буруутгаад АНУ-ын Тээврийн департамент “Toyota” компанийг 16.4 сая ам.доллар торгуульд төлөх ёстой гэж даваа гаригт мэдэгдлээ. Тус компани энэ гэмтлийнхээ талаар өнгөрсөн оны есдүгээр сард мэдэж байсан ч энэ талаараа Засгийн газарт мэдээлээгүй гэдгийг баримтаар тогтоогоод байна. Педалийн гэмтлээс болоод “Toyota” компани нэгдүгээр сард машинуудаа бөөнд нь эргүүлэн татсан. Энэ шийдвэрийн талаар “Toyota” компани хоёр долоо хоногийн дотор давж заалдах боломжтой. Гурван гэмтэлтэй холбогдуулан “Toyota” компани АНУ-д 2.3 сая машинаа эргүүлэн татаж засварт оруулсан бөгөөд дээрх машинуудыг оролцуулаад дэлхий даяар нийтдээ найман сая машин эргүүлэн татсан юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж