”Visual moon” хамтлаг шинэ клипээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

”Visual moon” хамтлаг шинэ клипээ дэлгэлээ

Монголын анхны Visual Kei, модерн электро рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг  "Visual moon" хамтлагийнхан “Neo” хоёр дахь клипээ фенүүддээ хүргэлээ. Энэхүү дууны клипийг продюсер Оки хийжээ.  Манайдаа шинэ стилийн, шинэ хамтлаг гэгдэж байгаа ч энэ урлагийг дэмжигч Монгол охид, хөвгүүд сүүлийн үед маш олон болсон байна билээ. Тиймээс  "Visual moon" хамтлагийнхан хэдийн фэнүүдийнхээ  хүрээллийг бий болгоод амжжээ. Дашрамд сонирхуулахад "Visual moon" хамтлагийнхан анхны цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ шүү.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж